Будган тавилга
💰 ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛ:
✨ Сар бүр 154,000 ₮ төлөөд аваарай (Storepay)
Neat Single Bed нь нялх хүүхдийн орноос том хүүхдийн оронд шижиж буй бага насны хүүхдүүдэд нэн тохиромжтой, таны хүүхдэд гарцаагүй тайван, тухтай сэтгэгдэл төрүүлэх доогуур суурьтай, хэв маягтай нэг хүний ор юм.
Тоглоомсог Blueberry цэнхэр, Cherry ягаан өнгөнөөс эхлээд Barley цагаан, модон хээтэй цагаан, мөн Almond эсвэл Oak модон төрлийн өнгөний олон сонголттой. Neat Single Bed нь минималист хэв маягтай тул ямар ч өрөөний интерьерт төгс зохицно.
Орны толгой болон хөлийн хэсгийн дугуйруулсан ирмэгүүд нь зөөлөн үзэмжийг бүрдүүлээд зогсохгүй хүүхэд мөргөж бэртэхээс сэргийлнэ. Энэхүү аюулгүй байдал болон хэв маягийг хослуулсан дизайн нь Neat Single Bed-ийг хүүхдэд ээлтэй өрөөний шилдэг сонголт болгож байгаа юм.
Үндсэн онцлогууд:
-
Чанартай материал: Бат бөх чанарын ламинатан бүрээстэй шахмал модоор хийгдсэн.
-
Загварлаг дизайн: Гэрийн аль ч интерьер болон гэр бүлийн хэрэгцээнд төгс тохирох хоёр өнгө хосолсон дизайнтай.
-
Шилжилтийн үед тохиромжтой: Нялх хүүхдийн орноос гараад бие даан унтаж сурч буй бага насны хүүхдүүдэд нэн тохиромжтой.
-
Компакт хэмжээ: Намхан толгойтой, авсаархан нэг хүний ор. Матрас байрлах хэсгээс орны толгойн дээд ирмэг хүртэлх зай ойролцоогоор 40 см тул матрасаа сонгохдоо үүнийг анхаарна уу.
-
Аюулгүй байдлыг хангасан дизайн: Орны толгой болон хөлийн хэсэг нь дугуйруулсан ирмэгтэй тул зөөлөн, орчин үеийн үзэмжийг бүрдүүлэхээс гадна хүүхэд мөргөж бэртэх эрсдэлийг бууруулна.
-
Матрасны хэмжээ: Стандарт нэг хүний (Single) матрас тохирно (тусад нь худалдаалагдана).
Материал ба өнгөлгөө
Орны рам нь Шахмал хавтан (Particleboard), Фанер (Plywood) болон Австралийн Араукариа цэвэр модны хослолоор хийгдсэн. Орны суурь сараалжин тавцанд наамал модон өнцөгт (LVL) материал ашигласан.
Аюулгүй байдал
Даацын дээд хэмжээ: Матрасны жинг оролцуулан 200 кг.
Насны ангилал
Хүүхэд наснаас эхлэн насанд хүрэх хүртэл ашиглах боломжтой. Хэрэв хүүхэд тань нэлээд жаахан бол шөнө орноос өнхрөн унахаас сэргийлж хамгаалалтын хашлага (Guard Panel) нэмж худалдан авахыг зөвлөж байна.
Угсарсан хэмжээ
Өндөр: 65 см | Өргөн: 99 см | Урт: 193.6 см
ЯАГААД TOKYO DESIGN-ИЙГ СОНГОХ ВЭ?
🛏️ ОРОНДОО ТОХИРОХ МАТРАСАА СОНГОСОН УУ?
Токио Дизайн-ийн бүх орнууд стандарт хэмжээтэй тул манай
"Эко Матрас"-уудтай төгс зохицно.
- УБ хотод хүргэлт угсралт үнэгүй.
- Орон нутгийн захиалагчдад унаанд тавьж өгнө
Хүргэлтийн бодлого
